Бидний тухай

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.

“Рокрүүстэр Монголиа” ХХК нь 2017 оноос эхлэн ажлын гутлын бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд “Rockrooster” ажлын гутлын брэндийг Монголд анх удаа цор ганц албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирэн худалдан борлуулж байна.

Rockrooster брэндийн ажлын гутлууд нь Европ болон Австрали улсын хамгаалалттай ажлын гутлын AS/NZS2210.3.2009, EN-ISO 20345:2011 ASTM F2413-11 стандарт шаардлагыг бүрэн хангасан гутал юм.

Rockrooster брэнд нь анх 1980 онд байгууллагдаж одоогоор 8000 м2 хэмжээ бүхий үйлдвэртэй, 300 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Хятад улс, Ойрхи Дорнод, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Австрали зэрэг 90 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог дэлхийн томоохон ажлын гутлын компани юм.

Rockrooster компани нь үйлдвэрлэлийн процесс, үйлдвэрийн хяналт шалгалтын стандарт журмын дагуу ISO9001 чанарын хяналтын систем, аюулгүй байдлыг хангасан CE сертификат авсан бөгөөд, хамгийн чухал нь BSI аудитын чанарын шаардлагын гэрчилгээ авсан баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм.

Рокрүүстэр Монголиа ХХК нь ажлын гутлын зах зээлд хамгийн их ажлын гутлын нөөцийг бүрдүүлж ажиллахыг зорьдог бөгөөд нийт Монголын уул уурхай, барилга, зам тээвэр, хүнд болон хөнгөн үйлвэрийн гэх мэт  800 гаруй харилцагч байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид цаашид ажлын гутлын хөгжлийг цоо шинэ түвшинд гарган чанартай тав тухтай ажлын гутлаар хэрэглэгчдэдээ нийлүүлж хамтран ажиллах болно.

ХАЯГ: УБ хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Барилга Мегастор